본문 바로가기

Номын танилцуулга

몽골제국의 후예들 (Их Монгол улсын залгамжлагчид)

 

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "Их Монгол улсын залгамжлагчид - Төмөрийн хаант улсаас Орос хүртэл, Их Монгол улсын дараах Төв Евразийн түүх" хэмээх Монголын эзэнт гүрний дараах үеийн Евразийн өргөн уудам газар нутгийг эзлэн суусан Монгол угсааны хаант улсуудын түүхийг туурвисан бүтээл хэвлэгдсэн байна. Зохиогч И Жү-йөб (이주엽) нь Сөүлийн Их Сургуульд Олон улсын улс төрийн тэнхим төгсөн Данкүг Их Сургуульд монгол судлалаар магистр, Торонтогийн ИС-д "Монголын дараах үеийн Төв Евразид бүрэлдсэн улс, үндэстэн" сэдвээр докторын зэргийг тус тус хамгаалжээ. 

 

Уг номын бүтцийг ерөнхий байдлаар орчуулав. Алдаж орчуулсан аваас засаж залруулж болгооно уу. 

 

Гарчиг 

 

Оршил. Евразийг ноёрхож байсан Их Монгол улс 14-р зууны дараа яасан бэ? 
1. 18-р зууны эхэн үеийн Еврази дахь Их Монгол улсын залгамжлагчид 
2. Их Монгол улсын тогтолцооны үргэлжлэл
3. Их Монгол улс ба түрүү орчин үеийн Еврази дахь эзэнт гүрнүүд

1-р бүлэг. Төв Ази ба Энэтхэг дэх Цагаадайн угсааны улсууд

1-р хэсэг. Төмөрийн хаант улс : Төмөрийн байгуулсан хоёр дахь Монголын эзэнт гүрэн
1. Төмөр Монгол хүн үү? Турк хүн үү?
2. Цагаадайн монгол угсааны улс болох Төмөрийн хаант улс
3. Булаан эзлэгч Төмөр 
4. Шахрухын ноёрхол дахь Төмөрийн хаант улс 
5. Сүүл үеийн Төмөрийн хаант улс

2-р хэсэг.  Моголын хаант улс: Энэтхэг дэх Монголын хаант улс
1. Моголын хаант улс нь яагаад Энэтхэг дэх Монголын хаант улс вэ?
2. Бабур ба Моголын хаант улс байгуулагдсан нь 
3. Моголын хант улсын мандан бадрал
4. Моголын хант улсын уналт ба мөхөл

3-р хэсэг. Моголистан : Зүүн Цагадайн улс  
1. Могол нь Монгол хүн үү?
2. Тоглугтөмөр ба Моголистаны байгуулал 
3. 15-р зууны Моголистан : Төмөрийн хаант улсын хүчний тэнцвэр
4. 16-р зууны дараах Моголистан : Дорнод Туркестаны ноёрхол
5. Моголистаны мөхөл

2-р бүлэг.  Ойрх Дорнод ба Баруун Азийн Ил хаант улсын залгамжлагчид

4-р хэсэг. Османы эзэнт гүрэн : Монголоос төрөн гарсан Туркийн эзэнт гүрэн
1. Ил хаант улсын залгамжлагч болох эхэн үеийн Османы хаант улс
2. Османы эзэнт улс дахь Чингисийн угсааныхны байр суурь 

5-р хэсэг. Жалайрын хаант улс : Ойрх дорнод дахь мартагдсан Монголын эзэнт гүрний залгамлагч улс 
1. Монголын эзэнт гүрний Ойрх Дорнод дахь ноёрхол хэдий хүртэл үргэлжилсэн бэ?
2. Жалайрын хаант улсыг үндэслэгч Шейх Хасан
3. Шейх Увайс ба Жалайрын хаант улсын мандан бадрал
4. Султан Ахмад ба Төмөрийн тэмцэл

3-р бүлэг Зүүн Европ болон Төв Азийн Зүчийн улсын залгамжлагч улсууд 

6-р хэсэг Москвагийн Их гүнт улс: Зүчийн улсыг залгамжилсан эхэн үеийн Оросын эзэнт гүрэн
1. Монгол ноёрхлын үлдээсэн эерэг нөлөөт өв  
2. Пакс монголика ба Оросын эдийн засгийн хөгжил
3. Москвагийн гүнт улсын үүсэл : Зүчийн улсын алба татвар авдаг улс
4. Монголын эзэнт гүрний цэрэг·улс төрийн тогтолцоо нэвтэрсэн нь
5. Зүчийн улсаас гаралтай хөлсний цэргүүд
6. Монгол цустай Оросын хаад : Иван IV, Симеон, Борис Годунов, Пётр I.

7-р хэсэг. Крымийн хаант улс : 16-р зууны Зүүн Европын хамгийн хүчирхэг цэрэг бүхий улс болох Зүчийн улсын залгамжлагч улс
1. Монголын эзэнт гүрний мартагдсан залгамжлагч улс
2. Крымийн хаант улс байгуулагдсан нь
3. 16-р зууны Крымийн хаант улс : Зүүн Европийн хамгийн хүчирхэг цэрэг бүхий улс
4. 17-р зууны Крымийн хаант улс
5. Крымийн хаант улсын уналт ба мөхөл

8-р хэсэг. Казахын хаант улс: Евразийн тал нутгийн сүүлчийн Чингисийн угсааны улс 
1. Монголын эзэнт гүрний бүрдэл болох Казах хүн
2. Казахын хаант улсын үүсэл : Зүчиийн улсын зүүн гар
3. Зүчийн улсын хуваагдал ба Урус хаан гарч ирсэн нь
4. Казахын хаант улс бүрэлдсэн нь
5. Казахын хаант улсын хөгжил дэвшил ба мандан бадрал
6. Казахын хаант улсын уналт ба мөхөл

9-р хэсэг. Үзбекийн хаант улс: Төв Азид Чингисийн угсааг дахин сэргээсэн Монголын эзэнт гүрний залгамжлагч улс 
1. Зүчийн улсын үргэлжлэл болох Үзбек хүн
2. Мавереннахрын Үзбекийн хаант улс
3. Фергана нутгийн Үзбекийн хаант улс : Кокандын хаант улс  
4. Хивын Үзбек хаант улс

4-р бүлэг. Зүүн Ази дахь Монголын эзэнт гүрний залгамжлагчид

10-р хэсэг. Чин гүрэн : Монголчуудтай хамтран байгуулсан Манж гүрэн 
1. Манж хүний Хятад хүнээс ялгарах шинж
2. Чин гүрэн байгуулагдах ба удирдахад нь хувь нэмэр оруулсан Монгол
3. Монголын Боржигон угсаа ба Манжийн Айсин гиоро угсааныхан

11-р хэсэг. Умард Юань улс : Их Юань улсын залгамжлагч
1. Умард Юань улс Монголын эзэнт гүрний цор ганц залгамжлагч улс уу?
2. 1368 оны Дайдугийн цөмрөлт ба Умард Юань улсын эхлэл
3. Эсэн тайш ба Ойрад гүрэн байгуулагдсан нь
4. Даян хаан ба Чингисийн угсааны дахин сэргэлт
5. Алтан хаан ба 16-р зууны Монгол улсын мандан бадрал
6. Лигдэн хаан : Умард Юань улсын сүүлчийн их хаан
7. Монголын Халх түмэн : Өнөөгийн Монголын суурь 

Төгсгөл
Тайлбар зүүлт
Ном зүй
Хайх